엠케이항공해상운송엠케이항공해상운송엠케이항공해상운송

Ерөнхий захиралын мэндчилгээ

  • HOME
  • ТАНИЛЦУУЛГА
  • Ерөнхий захиралын мэндчилгээ
Ерөнхий захирлын мэндчилгээ

Чанартай, цогц үйлчилгээгээр үйлчлүүлэгчдийн шуудан, илгээмжийг түргэн, шуурхай, баталгаатай олгох нь бидний эрхэм зорилго болно.

Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе! MK TRANS WORLD компанийн Ерөнхий захирал Юүн Дэ Сү та бүхэнтэй энэхүү сайтаар дамжуулан мэндчилж байгаадаа баяртай байна.

Манай MK TRANS WORLD компани нь БНСУ болон МУ-ын хооронд 2002 оноос хойш 10 гаруй жилийн турш шуудан, илгээмж, бараа бүтээгдэхүүнийг эрсдэлгүй, шуурхай, найдвартай тээвэрлэж буй туршлагатай тээврийн компани юм.

MK TRANS WORLD компани нь харилцагч төвтэй үйлчилгээг зорилго болгон мэргэжлийн баг бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Бид харилцагч бүрт хүрч үйлчлэхээс гадна, өөрсдийн арвин туршлагаа ашиглан манай хоёр орны хамтын ажиллагаа, худалдаа үйлдвэрлэлийн хөгжилд хувь нэмрээ оруулах, хоёр орны харилцааны гүүр болохын төлөө бүхий л чадлаа дайчлан ажиллах болно.

MK TRANS WORLD компани нь “Найдвартай түнш” байгууллагын хувьд бидний үйлчилгээ харилцагч Таны сэтгэлд нийцэх өдрийг хүртэл үргэлж шинийг эрэлхийлэн, манлайлан ажиллах болно гэдэгт итгэлтэй байна.

ХҮНДЭТГЭСЭН: Юун Дэ Сү